ХАВАР — Элэг & Цөс дэмжих сургалт
(Стресс & Цусны урсгал)
Хавар бол биеийн энерги идэвхжиж, элэгний үйл ажиллагаа давамгайлах үе. Орчин үеийн амьдралд архаг стресс, нойр дутуу, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал нь элэгний энергийн урсгалыг саатуулж, сэтгэл санаа тогтворгүй болох, толгой өвдөх, хоол боловсруулах алдагдах, элэг цөсний зовуурь болон сарын тэмдгийн асуудал үүсэхэд нөлөөлдөг.
Хаврын улиралд элэг цөсийг дэмжих нь биеийн энерги, цусны урсгалыг чөлөөтэй болгож, стрессийг бууруулан, нойр болон ерөнхий тэнцвэрийг сэргээхэд тусална.
Үнэлгээ хийх Сургалт харахЗУН — Зүрх & Нарийн гэдэс дэмжих сургалт
(Нойр & Сэтгэл санаа)
Зүрх нь зөвхөн цус шахах эрхтэн биш, уламжлалт анагаах ухаанд “сэтгэлийн төв” гэж үздэг. Хэт ачаалал, нойр дутуу, сэтгэл хөдлөлийн дарамт нь зүрхний тэнцвэрийг алдагдуулж, нойр муудах, зүрх дэлсэх, түгших, анхаарал төвлөрөхгүй болох шинж илэрдэг.
Зун бол идэвхжил, дулааны улирал тул зүрх болон мэдрэлийн системд ачаалал нэмэгддэг. Энэ үед зүрхийг дэмжих нь сэтгэл санааг тогтворжуулж, нойрыг сайжруулан, биеийн дулааны зохицуулалтыг хэвийн байлгахад чухал.
Хэрэв танд нойрны асуудал, тайван бус байдал, хэт халууцах мэдрэмж илэрдэг бол зүрхний систем тэнцвэргүй байж болно.
Үнэлгээ хийх Сургалт харахНАМАР — Уушиг & Бүдүүн гэдэс дэмжих сургалт
(Дархлаа & Damp)
“Чийг” гэдэг нь гадаах чийгийг биш, бие дотор илүүдэл шингэн хуримтлагдаж, бодисын солилцоо удаашрах байдлыг илэрхийлдэг. Уламжлалт анагаах ухаанд уушиг нь биеийн хамгаалах чадвар, дархлаатай нягт холбоотой.
Уушиг сулрахад илүүдэл шингэн гадагшлахгүй хуримтлагдаж, дараах шинж илэрч болно:
- Бие хүнд оргих
- Хавагнах
- Хоолны дараа дүүрэх
- Арьс тослогдох
- Харшил нэмэгдэх
- Цэртэй ханиалгах
- Жин нэмэгдэх
Намрын улиралд агаар хуурайшиж, дархлаа буурах хандлагатай байдаг тул амьсгалын зам, арьс, гэдэсний асуудал нэмэгддэг. Уушгийг дэмжих нь дархлааг сайжруулж, биеийн хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд тусална.
Хэрэв танд хавагнах, харшил, хүнд оргих мэдрэмж байвал уушиг-дархлааны систем дэмжлэг хэрэгтэй байж болно.
Үнэлгээ хийх Сургалт харахӨВӨЛ — Бөөр & Давсаг дэмжих сургалт
(Энерги & Дархлаа)
Бөөрийг уламжлалт анагаах ухаанд “амьдралын энергийн сан” гэж үздэг. Хэт ажиллах, архаг ядаргаа, нойр дутуу, хүйтэнд удаан байх нь бөөрийн системийг сулруулдаг.
Бөөр сулрахад дараах шинж илэрч болно:
- Ядрах
- Нуруу өвдөх
- Гар хөл даарах
- Дархлаа буурах
- Үс унах
- Ой тогтоолт муудах
- Үр тогтоолт удаашрах
- Ойр ойрхон шээх
Өвөл бол бие энерги хадгалах, нөхөн төлжих үе. Энэ үед бөөрийг дэмжих нь биеийн суурь энергийг хамгаалж, дараагийн улирлуудад эрүүл байх үндэс болдог.
Үнэлгээ хийх Сургалт харахХОДООД & ДЭЛҮҮ ДЭМЖИХ СУРГАЛТ
(Энерги үүсэх үндэс)
Хоол боловсруулах систем нь биеийн энерги үүсэх гол эх үүсвэр. Хэт их боловсруулсан хоол, чихэр, хүйтэн ундаа, стресс, хоолны дэглэм алдагдах нь ходоод болон дэлүүний үйл ажиллагааг сулруулж, дараах асуудал үүсгэдэг:
- Гэдэс дүүрэх
- Хавагнах
- Хоолны дараа ядрах
- Жин нэмэгдэх
- Дотор муухайрах
- Дуршил өөрчлөгдөх
- Өтгөн хатах эсвэл шингэрэх
Хоол боловсруулалтыг сайжруулах нь энерги нэмэгдүүлэх, бодисын солилцоог идэвхжүүлэх, биеийн ерөнхий тэнцвэрийг сэргээхэд чухал.
Үнэлгээ хийх Сургалт харах🌿 Таны бие аль системээр дохио өгч байна вэ?
Бие махбодь нэг биш, хэд хэдэн чиглэлээр дохио өгч байж болно. 2 минутын үнэлгээг бөглөснөөр таны хамгийн гол тэнцвэр алдагдсан хэсгийг тодорхойлж, тохирсон сургалтыг санал болгоно.
Үнэлгээ хийх